Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Гал түймэр унтраах зориулалтын 71 нэгж, техник нийлүүлнэ

Засгийн газрын 2018 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн хуралдаанаар Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Беларусь Улсын Засгийн газар хоорондын хөнгөлттэй зээлийн хүрээнд хэрэгжих

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Гал түймэр унтраах зориулалтын 71 нэгж, техник нийлүүлнэ
Гал түймэр унтраах зориулалтын 71 нэгж, техник нийлүүлнэ. Зураг: МҮОНРТ

Засгийн газрын 2018 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн хуралдаанаар Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Беларусь Улсын Засгийн газар хоорондын хөнгөлттэй зээлийн хүрээнд хэрэгжих “Онцгой байдлын албаны гамшигтай тэмцэх техник, тоног төхөөрөмжийн хүчин чадлыг сайжруулах” төслийг хэрэгжүүлэхээр шийдвэрлэсэн.

Тэгвэл тус төсөл нь УИХ-ын 2019 оны есдүгээр сарын 12-ны өдрийн хуралдаанаар гишүүдийн 56,4 хувийн саналаар дэмжигдээд байна.

Төслийн хүрээнд нийт 15.4 сая евро буюу 46.2 тэрбум төгрөгийн өртөг бүхий аврах, гал түймэр унтраах зориулалтын 71 нэгж, техник нийлүүлэх юм.

Ингэснээр улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа Гал түймэр унтраах, аврах ангиудад MNS 6412:2013 стандартын дагуу гал унтраах зориулалтын автомашины хангалт 14.4 хувиар нэмэгдэнэ гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Хуваалцах