Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Гал түймэрт хохирогчдын тоо өсөж магадгүй байна

АНУ-ын Калифорни муж улсад гарсан гал түймрийн уршгаар амиа алдсан хүний тоо өсөж, 35-д хүрсэн байна. Мөн гал түймэр ой хээр, усан үзмийн талбай гээд маш өргөн газар нутгийг хамран асаж байгаагаас тус мужид агаарын

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Гал түймэрт хохирогчдын тоо өсөж магадгүй байна
Гал түймэрт хохирогчдын тоо өсөж магадгүй байна. Зураг: МҮОНРТ

АНУ-ын Калифорни муж улсад гарсан гал түймрийн уршгаар амиа алдсан хүний тоо өсөж, 35-д хүрсэн байна. Мөн гал түймэр ой хээр, усан үзмийн талбай гээд маш өргөн газар нутгийг хамран асаж байгаагаас тус мужид агаарын бохирдол ноцтой төвшинд хүрчээ. Өнгөрсөн ням гарагаас хойш Калифорни мужийн хойд бүс нутагт асаж байгаа энэхүү гал түймэрт Сонома, Напа зэрэг дарс үйлдвэрлэлээрээ тэргүүлдэг, усан үзмийн тариалалт явуулдаг бүс нутгийг хамарсан 90 мянган га талбай буюу Нью-Йорк мужийн газар нутагтай дүйцэхүйц газар сүйдсэн байна.

Мөн гал түймрийн улмаас Калифорни мужид 5700гаруй байшин барилга, агуулах сав шатаж, 90 гаруй мянган хүнийг нүүлгэн шилжүүлжээ. Одоогоор 500 гаруй хүн сураггүй байгаа тул цаашид гал түймэрт амь үрэгдсэн хүний тоо болзошгүйг эрх баригчид нь анхааруулж байна. Тус мужийн орчин үеийн түүхэнд байгаагүй хамгийн их хохирол дагуулсан энэхүү гал түймрийг унтраах ажилд 8000 гаруй гал сөнөөгч дайчлагдан ажиллаж байна. Гэвч өчигдөр оройноос гал түймрийн бүсэд салхины эрч нэмэгдсэн нь гал унтраах ажиллагаанд саад учруулж байгаа юм байна.

Дэлхийн дарс үйлдвэрлэлийн гол нийлүүлэгч Калифорни мужийн зүрхэн хэсэгт гарсан гал түймэр тус мужийн аялал жуулчлалын салбар болон дарс үйлдвэрлэлийн зах зээлд ч сөргөөр нөлөөлөх төлөвтэй байна. Одоогоор дарсны аж үйлдвэрлэлийн бүсэд гарч байгаа галын эдийн засгийн хохирлыг тооцоолоогүй байна. Дарсны аж үйлдвэрээс гадна Калифорнийн шинээр хуульчлагдсан марихуаны үйлдвэрлэл ч мөн багагүй хохирол амсаж байгаа юм байна.

Хуваалцах