Гал түймэрт өртөж амь насаа алдсан хүний тоо 31 хувиар өсчээ
Улсын хэмжээнд энэ оны эхний 10 сарын байдлаар 134 удаагийн ой хээрийн түймэр гарч, нийтдээ 1.6 тэрбум төгрөгийн хохирол учирчээ.
Мэдээллийн алба

Гал түймэрт өртөж амь насаа алдсан хүмүүсийн тоо 31 хувиар өсчээ. Улсын хэмжээнд энэ оны эхний 10 сарын байдлаар 134 удаагийн ой хээрийн түймэр гарч, нийтдээ 1.6 тэрбум төгрөгийн хохирол учирчээ. Энэ нь өмнөх оны мөн үеэс 16.5 хувиар өссөн үзүүлэлт гэдгийг Онцгой байдлын ерөнхий газрын Гал түймэртэй тэмцэх газрын мэргэжилтэн н.Энх-Амгалан хэллээ.
Mongolian National Radio · Гал түймэрт өртөж амь насаа алдсан хүний тоо 31 хувиар өсчээ


















