Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Гал түймэрт өртөх хүүхдийн тоо нэмэгдсээр байна

Онцгой байдлын газарт энэ онд ирсэн гал түймрийн нийт дуудлагын 80 гаруй хувь нь гэр хороололд гарчээ.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Гал түймэрт өртөх хүүхдийн тоо нэмэгдсээр байна
Гал түймэрт өртөх хүүхдийн тоо нэмэгдсээр байна. Зураг: МҮОНРТ

Онцгой байдлын газарт энэ онд ирсэн гал түймрийн нийт дуудлагын 80 гаруй хувь нь гэр хороололд гарчээ. Эдгээр гал түймэрт 20 том хүн, бага насны 15 хүүхэд өртөж амь насаа алдсан харамсалтай мэдээ байна. Энэ талаар өнөөдөр холбогдох албаныхан мэдээлэл хийж олон нийтэд хандан сэрэмжлүүлэг хүргэлээ.

Он гарсаар гал түймэрт амь насаа алдсан хүүхдийн тоо эрс нэмэгдсэн. Баянзүрх дүүрэгт хамгийн их буюу 40 гаруй удаагийн гал түймэр гарчээ. Жил бүрийн өдийд ахуйн шинжтэй гал гарах нь ихэсдэг тул дээрх эрсдлээс сэргийлж Нийслэлийн онцгой байдлын газраас гал түймрээс урьдчилан сэргийлэх арга хэмжээг БЗД-ийн 14 дүгээр хороонд зохион байгууллаа.

Иргэд бага насны хүүхдээ гэртээ хараа хяналтгүй орхих, зуухныхаа ойр орчимд шатамхай материал тавих, цахилгааны аюулгүй байдлаа бүрэн хангаагүйгээс үүдэж гал гарч байгааг албанхан хэлж байна. Түүнчлэн гал түймэр ихэвчлэн гэр хорооллын айл өрхүүдэд гарч байгаа учраас Нийслэлийн онцгой байдлын газрын бие бүрэлдэхүүн гэр хорооллын айлуудад галын аюулгүй байдлын хяналт шалгалт хийж эхэлжээ.

Хуваалцах