Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Гал түймрээс хамгаалах зурвас татжээ

Ингэснээр, Булган сумын дөрөвдүгээр баг болон бусад багийн бэлчээр хээрийн түймэрт өртөх эрсдэл багасч байгаа юм.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Гал түймрээс хамгаалах зурвас татжээ
Гал түймрээс хамгаалах зурвас татжээ. Зураг: МҮОНРТ

Дорнод аймгийн Булган сумын нутаг дэвсгэрт бэлчээрийн талбайгаа гал түймрээс хамгаалах зурвас татсан байна. Ингэснээр, Булган сумын дөрөвдүгээр баг болон бусад багийн бэлчээр хээрийн түймэрт өртөх эрсдэл багасч байгаа аж.

Тус суманд энэ жил оройтож бороо орсноос багагүй хуурайшилттай байсан байна. Тал нутаг учраас түймэр гарсан тохиолдолд хурдан тардаг учраас гал түймрээс урьдчилан сэргийлэх зурвас зайлшгүй байгуулах шаардлагатай болсон байна. Тиймээс дөрөвдүгээр багийн орчимд 90 гаруй км зурвас татжээ. Ирэх жил энэ ажлаа дахин үргэлжлүүлнэ гэж Дорнод аймгийн Булган сумын Засаг дарга С.Туяа хэллээ.

Хуваалцах