Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

“Гал түймрээс урьдчилан сэргийлэх аян"-ы давалгаанд нэгдэхийг уриаллаа

Залуу үе, төрийн бус байгууллага, клуб нэгдлүүд, иргэдийг гал түймрээс урьдчилан сэргийлэх, байгаль орчноо хайрлан хамгаалах үйлсэд өргөн хүрээгээр татан оролцуулах нэгдмэл зорилготой хамтран ажиллахаар Онцгой байдлын ерөнхий газар, “Оргил өөд” клуб хооронд хамтын ажиллагааны Санамж бичиг байгууллаа

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Гал түймрээс урьдчилан сэргийлэх аян"-ы давалгаанд нэгдэхийг уриаллаа
“Гал түймрээс урьдчилан сэргийлэх аян"-ы давалгаанд нэгдэхийг уриаллаа. Зураг: МҮОНРТ

Залуу үе, төрийн бус байгууллага, клуб нэгдлүүд, иргэдийг гал түймрээс урьдчилан сэргийлэх, байгаль орчноо хайрлан хамгаалах үйлсэд өргөн хүрээгээр татан оролцуулах нэгдмэл зорилготой хамтран ажиллахаар Онцгой байдлын ерөнхий газар, “Оргил өөд” клуб хооронд хамтын ажиллагааны Санамж бичиг байгууллаа.
Ой хээрийн түймэр их хэмжээгээр гарч байгаагийн гол буруутан нь хүмүүс, хүний хариуцлага, болгоомжгүй үйлдэл болж байгаа учир иргэд дор бүрнээ дүгнэлт хийж, аюул гамшгаас урьдчилан сэргийлэх үйлсэд анхаарлаа хандуулж, чадах зүйлээрээ хувь нэмрээ оруулах шаардлагатай болоод байна.
“Оргил өөд” клуб гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх мэдлэг, мэдээллийг олон нийтэд хүргэх, сонор сэрэмжийг нь дээшлүүлэх, энэ үйлсэд төрийн болон ТББ-уудын оролцоог нэмэгдүүлэх, идэвхжүүлэх зорилгоор “Гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх аян” өрнүүлэх санаачилга гарган ажлаа эхлүүлээд байгаа юм. Аяны хүрээнд хийх сарын ажлын төлөвлөгөөнд ОБЕГ-аас мэргэжил, арга зүйн дэмжлэг авахаар тусгагдсаны дагуу ОБЕГ-т хандахад тус байгууллагаас иргэдийн ийм үүсгэл санаачилгыг бүх талаар дэмжин ажиллахаа илэрхийллээ.

“Оргил өөд” клубын гишүүд энэ сарын 1-нээс ирэх сарын 1-ний хооронд ОБЕГ-ын Аврах тусгай ангийн үйл ажиллагаатай танилцах, гал түймрээс урьдчилан сэргийлэх чиглэлээр сургалтад хамрагдах, олон нийтэд зориулан ОБЕГ-аас ажиллуулж байгаа цахим хуудсыг сурталчлах, уг хуудсанд аялагчдын бүртгэлийн системийг нэвтрүүлэх, байгалийн ногоон бүс рүү нэвтрэх гол цэгүүд дээр анхааруулга, сэрэмжлүүлэг бүхий мэдээллийн самбарууд байрлуулах, ОБЕГ-ын аврагчидтай хамтран алхалт хийж гишүүдэд урьдчилан сэргийлэх мэдлэг олгох сургалтыг байгаль орчинд нь хийх, сургалтын ажиллагааг нэвтрүүлэг болгон олон нийтэд хүргэх зэрэг ажлуудыг хийх аж.
“Оргил өөд” клуб “Гал түймрээс урьдчилан сэргийлэх аян”-ы хүрээнд хийх энэхүү сарын ажлаараа төрийн болон ТББ, хамт олныг энэ үйлсэд бодит хувь нэмэр оруулах давалгаанд нэгдэхийг уриалж байна.

Хуваалцах