Гал түймрээс урьдчилан сэргийлэх чиглэлийн сургалт явагдлаа
Зэвсэгт хүчний 014 дүгээр анги, Нийслэлийн Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтэс хамтран "Гал түймрээс урьдчилан сэргийлэх үйлчилгээ" сэдэвт сургалтыг энэ сарын 14-ний өдөр ангийн нийт бие бүрэлдэхүүнд зохион байгуулж явууллаа.
Мэдээллийн алба

Тус сургалтыг Нийслэлийн Онцгой байдлын газрын гал түймрийн улсын хяналтын ахлах байцаагч, ахмад Б.Өлзийсайхан, Нийслэлийн Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн сургалт сурталчилгаа, урьдчилан сэргийлэх асуудал хариуцсан мэргэжилтэн, дэслэгч А.Тунгалаг нар удирдан явуулсан юм. Сургалтаар гал түймэр түүний дэгдэлт, гал унтраагуурын бүтэц, гал түймрээс урьдчилан сэргийлэх багаж зэвсэглэлийн байрлал /план зураг/, галын аюулгүй байдлыг хангах техник, ой, хээрийн бүсэд гал түймэр гарсан тохиолдолд авч хэрэгжүүлэх арга хэмжээ зэргийн талаар мэдээлэл өгсөн, үр дүнтэй сургалт болж чадсан юм гэж Хуурай замын цэргийн командлалаас мэдээллээ.