Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Гал түймрийг бүрэн унтраахаар ажиллаж байна

Өнөөдөр буюу 2020 оны дөрөвдүгээр сарын 7-ны 08:25 цагт Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо Яргайтын Богинын ам өгсөөд шар өвс шатаж байна гэсэн дуудлага

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Гал түймрийг бүрэн унтраахаар ажиллаж байна
Гал түймрийг бүрэн унтраахаар ажиллаж байна. Зураг: МҮОНРТ

Өнөөдөр буюу 2020 оны дөрөвдүгээр сарын 7-ны 08:25 цагт Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо Яргайтын Богинын ам өгсөөд шар өвс шатаж байна гэсэн дуудлага нийслэлийн Онцгой байдлын газрын Шуурхай удирдлага зарлан мэдээллийн төвд ирсэн.

Дуудлагын дагуу Гал түймэр унтраах, аврах 74 дүгээр анги, нэмэлтээр Гал түймэр унтраах, аврах 10, 34 дүгээр ангийн нийт 41 алба хаагч, 11 автомашин техник хэрэгсэлтэйгээр ажиллаж байна. Галын дөлийг 09:08 цагт дарсан. Гал түймэрт өртөж 4 га газар, 4 байшин бүрэн шатсан.

Гал түймрийн улмаас 6 байшинг шатахаас авран хамгаалж, бүрэн унтраахаар ажиллаж байна гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

Хуваалцах