Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Гал түймрийн 12-ынх нь эзэн холбогдчийг олж тогтоожээ

Он гарсаар улсын хэмжээнд гарсан гал түймрийн 12-ынх нь эзэн холбогдчийг олж тогтоосон байна. Гал түймэр ихэвчлэн иргэдийн санамсар болгоомжгүй үйлдлээс болж гардаг.

М"
МҮОНР-ийн "Хурд" агентлаг

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Гал түймрийн 12-ынх нь эзэн холбогдчийг олж тогтоожээ
Гал түймрийн 12-ынх нь эзэн холбогдчийг олж тогтоожээ. Зураг: МҮОНРТ

Он гарсаар улсын хэмжээнд гарсан гал түймрийн 12-ынх нь эзэн холбогдчийг олж тогтоосон байна. Гал түймэр ихэвчлэн иргэдийн санамсар болгоомжгүй үйлдлээс болж гардаг. Байгаль орчин болон ойн санд учруулсан хохирлын хэмжээ 50 сая төгрөгөөс дээш бол эрүүгийн хэрэг үүсгэн шалгадаг. Харин үүнээс доош бол зөрчлийн хэрэг нээдэг. Дээрх түймрийн улмаас хэдийн хэмжээний хохирол гарав? энэ тооцоог мэргэжлийн байгууллага хийж байна гэж цагдаагийн байгууллагаас мэдээллээ.

Цагдаагийн ерөнхий газрын Мөрдөн шалгах албаны Хэлтсийн дарга П.Эрдэнэбилэгийн ярианд анхаарлаа хандуулна уу...

Улсын хэмжээнд өнгөрсөн онд 77 удаагийн ой, хээрийн түймэр гарч, 560 гаруй мянган га талбай өртжээ. Үүний балгаар иргэд, аж ахуйн нэгж байгууллагад 39,5 тэрбум төгрөгийн хохирол учирсан байна.

Хуваалцах