Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлье

Эргүүл хяналтын бүрэлдэхүүний заавар зөвлөмжийг дагаж аюулгүй байдлаа хангахыг Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтсээс зөвлөж байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлье
Гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлье. Зураг: МҮОНРТ

Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтсээс дүүргийн 1, 6-р хорооны нутаг дэвсгэрт Тэрэлжийн гүүрний пост, Баянцагааны даваа даваад Байтаг Богд амралт руу салдаг уулзар, Мэлхий хад, Тэрэлжийн эцсийн буудлаас цааш хүн ихээр зорчдог 4 байршилд түймрийн аюулаас урьдчилах сэргийлэх 4 самбар хийж байршууллаа.

Нийслэлийн ногоон бүс ой, хээрийн гал түймрийн эрсдэл өндөр байгаа тул урьдчилан сэргийлж:

-Ногоон бүсэд зорчихгүй

-Зуслангийн бүсэд оршин сууж буй иргэд хашааны шар өвсөө шатаахгүй

-Гагнуур хийхгүй

-Ил гал гаргахгүй

-Эргүүл хяналтын бүрэлдэхүүний заавар зөвлөмжийг дагаж аюулгүй байдлаа хангахыг Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтсээс зөвлөж байна.

Хуваалцах