Гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлээрэй
Өчигдөр улсын хэмжээнд хувийн өмчид гал гарсан 4 дуудлага бүртгэгджээ.
Мэдээллийн алба

Өчигдөр улсын хэмжээнд хувийн өмчид гал гарсан 4 дуудлага бүртгэгджээ. Тухайлбал, Хэнтий аймгийн Хэрлэн суманд айлын амбаар шатаж байна гэх дуудлагын дагуу алба хаагчид ажилласан байна. 2x3 хэмжээтэй амбаар, хураалгаатай 5 ханатай гэр шатаж байсныг унтраажээ.
Мөн нийслэлийн БЗД-ийн 20-р хороонд 3x6 хэмжээтэй амбаар, 7x6 хэмжээтэй байшин шатаж байсныг унтраасан байна. Иймд айл өрх, албан газрууд гал түймэр, цахилгааны аюулгүй байдлаа сайтар хангахыг Онцгой байдлын байгууллагаgс анхааруулж байна.
Он гарсаар улсын хэмжээнд 861 удаагийн гал түймэр бүртгэгдэж, үүнд 9 том хүн, 4 хүүхэд өртөж амиа алджээ. Гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна.


















