Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх зөвлөмж

Улсын хэмжээнд он гарсаар 02 дугаар сарын 01-ний өдрийн байдлаар ахуйн гал түймрийн 410 удаагийн дуудлага бүртгэгджээ. Гал түймрийн дуудлага, мэдээллийг

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх зөвлөмж
Гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх зөвлөмж. Зураг: МҮОНРТ

Улсын хэмжээнд он гарсаар 02 дугаар сарын 01-ний өдрийн байдлаар ахуйн гал түймрийн 410 удаагийн дуудлага бүртгэгджээ. Гал түймрийн дуудлага, мэдээллийг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 5.3 хувиар өссөн үзүүлэлттэй байна.

Иймд сар шинийн баяр, амралтын өдрүүдэд:

- Пийшин, зуухны аюулгүй байдлыг хангах,

- Халуун цогтой үнс нурмыг ил задгай асгахгүй байх,

- Гэмтэлтэй цахилгааны утсыг ашиглахгүй байх, цахилгааны утас болон уртасгагчны ачаалаллыг хэтрүүлэхгүй байх,

- Бага насны хүүхдийг асран хамгаалагчгүйгээр үлдээхгүй байх,

- Шүдэнз, асаагуурыг хүүхдийн гар хүрэхгүй газар, цоожтой шүүгээнд хадгалж хэвших,

- Шашны зан үйл хийх, зул барих, ялангуяа нэг удаагийн зул барих үедээ байнгын хяналттай байж эзэнгүй орхихгүй байж, галын аюулаас урьдчилан сэргийлэхийг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна.

Хуваалцах