Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Гал түймрийн долоон дуудлага бүртгэгджээ

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хорооны “Алтан-Овоо”-гийн 36 дугаар гудамжийн долоон тоотод иргэн С-н хашаа, Сонгинохайрхан дүүргийн нэгдүгээр хорооны

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Гал түймрийн долоон дуудлага бүртгэгджээ
Гал түймрийн долоон дуудлага бүртгэгджээ. Зураг: МҮОНРТ

Өчигдөр нийслэлд гал түймрийн дөрөв, орон нутагт гурван дуудлагатай байлаа. Үүнд:

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хорооны “Алтан-Овоо”-гийн 36 дугаар гудамжийн долоон тоотод иргэн С-н хашаа, Сонгинохайрхан дүүргийн нэгдүгээр хорооны “Толгойт”-ын 65 дугаар гудамжийн 13 тоотод иргэн Э-н хураалттай байсан өвс, Чингэлтэй дүүргийн долоодугаар хорооны нутаг авто зам дээр иргэн Г-н “Хьюндай Старекс” загварын бага оврын автобус, Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны “Зүүн-Алтан-Өлгий”-н задгайд иргэн Х-н таван ханатай гэр, Дархан-Уул аймгийн Шарынгол сумын Хайрхан багийн 35 дугаар байрны 16 тоотод хана, тааз, шалны хэсэг, Дорнод аймгийн Хэрлэн сумын нэгдүгээр багийн хоёрдугаар гудамжийн 11 тоотод иргэн Д-н амбаар, Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Харзат багийн XIII гудамжийн 20 тоотод “Залуур-Алтай” ХХК-ийн уурын зуухны барилга шатаж байна гэсэн дуудлага тус тус ирснийг Онцгой Байдлын Газрын Аврах, гал унтраах ангийн албан хаагчид шуурхай ажиллан унтраалаа гэж Онцгой Байдлын Ерөнхий Газрын Гамшгийн Шуурхай Удирдлагын Газраас мэдээллээ.

Хуваалцах