Гал түймрийн долоон дуудлага иржээ
Өнгөрсөн даваа гарагт нийслэлийн хэмжээнд гал түймрийн гурав, зөрчлийн хоёр, орон нутагт гал түймрийн дөрвөн дуудлага иржээ. Үүнээс,
Мэдээллийн алба

Өнгөрсөн даваа гарагт нийслэлийн хэмжээнд гал түймрийн гурав, зөрчлийн хоёр, орон нутагт гал түймрийн дөрвөн дуудлага иржээ.
Үүнээс,
Баянзүрх дүүргийн 19 дүгээр хорооны “Жаргалант”-ын 13 дугаар гудамжийн 157 тоотод иргэн Ж-ийн байшин шатаж байна гэсэн дуудлагыг 2015.01.19-ний өдрийн 10:54 цагт хүлээн авч Аврах, гал унтраах 63 дугаар ангийн 8 албан хаагч,
Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны нутаг “Монос хүнс” ХХК-ийн үйлдвэрийн байрны ханын хэсэг шатаж байна гэсэн дуудлагыг 2015.01.19-ний өдрийн 14:57 цагт хүлээн авч Аврах, гал унтраах 14 дүгээр ангийн 7 албан хаагч,
Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хорооны “Тахилт”-ын задгайд иргэн Х-ийн байшин шатаж байна гэсэн дуудлагыг 2015.01.20-ны өдрийн 05:07 цагт хүлээн авч Аврах, гал унтраах 26 дугаар ангийн 8 албан хаагч,
Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын VII багийн нэгдүгээр хэсгийн нутагт иргэн А-ийн “Исуцу” загварын бага оврын ачааны автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 2015.01.19-ний өдрийн 14:11 цагт хүлээн авч Аврах, гал унтраах 36 дугаар ангийн 6 албан хаагч,
Увс аймгийн Улаангом сумын VII багийн 12 дугаар гудамжийн 1 тоотод иргэн Ө-ийн гэр шатаж байна гэсэн дуудлагыг 2015.01.19-ний өдрийн 17:18 цагт хүлээн авч Аврах, гал унтраах 41 дүгээр ангийн 6 албан хаагч,
Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 3 дугаар багийн нутагт иргэн А-ийн “Тоёота Фанкарго” загварын суудлын автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 2015.01.19-ний өдрийн 20:25 цагт үлээн авч Аврах, гал унтраах 31 дүгээр ангийн 6 албан хаагч,
Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын III багийн гуравдугаар хэсгийн 77 тоотод иргэн Ц-ийн байшингийн дээврийн хэсэг шатаж байна гэсэн дуудлагыг 2015.01.20-ны өдрийн 02:54 цагт хүлээн авч Аврах, гал унтраах 36 дугаар ангийн 6 албан хаагч тус тус ажиллаж унтраасан байна.
ГАМШГИЙН ШУУРХАЙ УДИРДЛАГЫН ГАЗАР


















