Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Гал түймрийн дөрвөн дуудлага бүртгэгджээ

Хан-Уул дүүргийн зургаадугаар хороо, Нүхтийн наймдугаар гудамжийн 146 тоотод иргэн Б-ын байшин, Чингэлтэй дүүргийн есдүгээр хороо, Зүүн дэнжийн нэгдүгээр гудамжийн 11 тоотод иргэн С-ын гэр, Баянгол дүүрэг, Нэгдсэн гуравдугаар

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Гал түймрийн дөрвөн дуудлага бүртгэгджээ
Гал түймрийн дөрвөн дуудлага бүртгэгджээ. Зураг: МҮОНРТ

Өнгөрсөн пүрэв гарагт Нийслэлд гал түймрийн гурав, орон нутагт гал түймрийн нэг дуудлага бүртгэгджээ. Үүнд:

Хан-Уул дүүргийн зургаадугаар хороо, Нүхтийн наймдугаар гудамжийн 146 тоотод иргэн Б-ын байшин, Чингэлтэй дүүргийн есдүгээр хороо, Зүүн дэнжийн нэгдүгээр гудамжийн 11 тоотод иргэн С-ын гэр, Баянгол дүүрэг, Нэгдсэн гуравдугаар эмнэлгийн замын урд талд байрлах Дашваанжил ХХК-ийн эзэмшлийн нэг давхар байшингийн зүүн талын жигүүрийн хэсгийг түрээсэлдэг иргэн М-ийн түргэн хоолны зориулалтаар үйл ажиллагаа явуулдаг газрын дээвэр, дотор талын эд хогшил, Дорноговь аймгийн Замын-Үүд сумын нэгдүгээр баг, Цагдаагийн хэлтсийн барилгын дээврийн яндангийн дулаалга шатаж байна гэсэн дуудлага тус тус ирснийг Онцгой Байдлын Газрын Аврах, гал унтраах ангийн албан хаагчид шуурхай ажиллан унтраалаа гэж Онцгой Байдлын Ерөнхий Газрын Гамшгийн Шуурхай Удирдлагын Газраас мэдээллээ.

Хуваалцах