Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Гал түймрийн найман дуудлага иржээ

Өчигдөр буюу 2015 оны нэгдүгээр сарын 22-ны пүрэв гарагт нийслэлд гал түймрийн хоёр, зөрчлийн дөрөв, орон нутагт гал түймрийн дөрөв, мэдээллийн нэг дуудлагатай байлаа.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Гал түймрийн найман дуудлага иржээ
Гал түймрийн найман дуудлага иржээ. Зураг: МҮОНРТ

Өчигдөр буюу 2015 оны нэгдүгээр сарын 22-ны пүрэв гарагт нийслэлд гал түймрийн хоёр, зөрчлийн дөрөв, орон нутагт гал түймрийн дөрөв, мэдээллийн нэг дуудлагатай байлаа. Үүнд:

  • Багануур дүүргийн II хорооны “Хужирт”-ын 20 тоотод иргэн Э-н дөрвөн ханатай гэр,

  • Баянзүрх дүүргийн арваннэгдүгээр хорооны “Дэнж”-ийн III хэсгийн VI гудамжийн 21 тоотод иргэн Э-н малын саравч,

  • Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Хатгал тосгоны Захирагчийн ажлын албаны байрны 14×8 метрийн хэмжээтэй өргөтгөлийн хэсэг шатсан,

  • Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Хоёдугаар багийн нэгдүгээр гудамжийн 18 тоотод иргэн Г-н байшин,

  • Завхан аймгийн Улиастай сумын Жаргалант багийн III гудамжийн I тоотод иргэн О-н байшин шатаж байна гэсэн дуудлага тус тус ирсэнийг Аврах, гал унтраах ангийн албан хаагчид цаг тухайн бүрт шуурхай ажиллаж унтраалаа гэж Онцгой Байдлын Ерөнхий Газрын Шуурхай Удирдлагын төвөөс мэдээлсэн байна.

Хуваалцах