Гал түймрийн таван дуудлага бүртгэгдэв
Сүхбаатар дүүргийн наймдугаар хорооны нутаг “Туушин” ХХК-ийн зочид буудлын суурийн давхарт эд зүйлс, Сонгинохайрхан дүүргийн долоодугаар хорооны “Баянхошуу”-ны дөрөвдүгээр гудамжийн II тоотод иргэн Т-н байшин
Мэдээллийн алба

Өнгөрсөн мягмар гарагт нийслэлд гал түймрийн гурав, орон нутагт гал түймрийн хоёр дуудлага бүртгэгджээ. Үүнд:
Сүхбаатар дүүргийн наймдугаар хорооны нутаг “Туушин” ХХК-ийн зочид буудлын суурийн давхарт эд зүйлс, Сонгинохайрхан дүүргийн долоодугаар хорооны “Баянхошуу”-ны дөрөвдүгээр гудамжийн II тоотод иргэн Т-н байшин, Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хорооны “Дээд салхит”-ын 25 дугаар гудамжийн 375 тоотод иргэн Б-н автомашины тавиулан, Дархан-Уулаймгийн Хонгор сумын Цайдам багийн долоодугаар гудамжийн 17 тоотод иргэн Х-н автомашины тавиулан, “Хьюндай Либеро” загварын бага оврын ачааны автомашин, Завханаймгийн Тосонцэнгэл сумын Хайрхан багийн наймдугаар хорооны есдүгээр гудамжийн II тоотод иргэн С-н байшин шатаж байна гэсэн дуудлага тус тус ирснийг Онцгой Байдлын Газрын Аврах, гал унтраах ангийн албан хаагчид шуурхай ажиллан унтраалаа гэж Онцгой Байдлын Ерөнхий Газрын Гамшгийн Шуурхай Удирдлагын Газраас мэдээллээ.


















