Гал түймрийн улмаас нэг хүн нас баржээ
Сар шинийн баяр, амралтын өдрүүдэд нийслэлийн хэмжээнд обьектын гал түймрийн 61 дуудлагаар нийслэлийн Онцгой байдлын газрын Аврах гал унтраах ангиудын бүрэлдэхүүн цаг алдалгүй шуурхай ажиллаж унтраажээ.
Мэдээллийн алба

Сар шинийн баяр, амралтын өдрүүдэд нийслэлийн хэмжээнд обьектын гал түймрийн 61 дуудлагаар нийслэлийн Онцгой байдлын газрын Аврах гал унтраах ангиудын бүрэлдэхүүн цаг алдалгүй шуурхай ажиллаж унтраажээ.
Аюулт үзэгдэл, техникийн холбогдолтой ослоос 28 хүний амь биеийг аварч, гал түймэрт түлэгдэж гэмтсэн нэг хүнд эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэн эмнэлгийн байгууллагад хүргэсэн байна.
Түүнчлэн гал түймрийн улмаас нэг хүн түлэгдэж, нэг хүн нас баржээ. Тодруулбал, хоёрдугаар сарын 19-ний өдрийн 01:33 цагийн үед Баянгол дүүргийн 23 дугаар хороо, Зүүн Ард аюушийн 8 дугаар гудамжинд гэр шатаж байна гэсэн дуудлагыг өгснөөр Аврах гал унтраах 10 дугаар ангийн гал унтраах тасгийг очиход 5 ханатай гэр, эд хогшил шатаж байсныг унтраасан байна. Уг гал түймэрт 97 настай эмэгтэй өртөж нас барсан байсныг цагдаад, 28 настай эмэгтэй түлэгдсэн байсныг эмчид тус тус хүлээлгэн өгчээ.
Баяр амралтын өдрүүдэд гарсан обьектын гал түймрийн 61 удаагийн дуудлагаас, 31 удаагийн дуудлага буюу нийт дуудлагын 50 хувийг ил задгай хогийн цэг, орон сууцны хогийн сувагт хог шатсан дуудлага эзэлсэн байна.


















