Гал түймрийн улсын хяналтын байцаагч нар сургалтад хамрагдаж байна
Онцгой байдлын ерөнхий газар, Азийн хөгжлийн банктай хамтран Ядуурлыг бууруулах Япон сангийн санхүүжилтээр “Зуд болон ой, хээрийн түймэртэй тэмцэх олон нийтийн чадавхыг бэхжүүлэх” төслийг хэрэгжүүлж байгаа билээ.
Мэдээллийн алба

Онцгой байдлын ерөнхий газар, Азийн хөгжлийн банктай хамтран Ядуурлыг бууруулах Япон сангийн санхүүжилтээр “Зуд болон ой, хээрийн түймэртэй тэмцэх олон нийтийн чадавхыг бэхжүүлэх” төслийг хэрэгжүүлж байгаа билээ. Төслийн хүрээнд зохион байгуулж байгаа Гал түймрийн улсын хяналтын байцаагчдын “УХБС-19” сургалт өнөөдөр эхэллээ.

Сургалтад ОБЕГ, Үндэсний аврах бригад, НОБГ, дүүргийн Онцгой байдлын хэлтэс болон 21 аймгийн Онцгой байдлын газрын Гал түймрийн улсын хяналтын 70 гаруй байцаагч хамрагдаж байна. Нээлтийн ажиллагаанд ОБЕГ-ын Гал түймэртэй тэмцэх газрын дарга, дэд хурандаа Ц.Нямбаяр, Азийн хөгжлийн банкны Байгаль орчны эдийн засагч Анна Белл нар оролцож, сургалтын үйл ажиллагаанд амжилт хүслээ.

Сургалтаар шинэчлэгдэн батлагдсан хууль, дүрэм, журам, заавар, стандартыг танилцуулах, гал түймрийн нөхцөл байдал, анхаарах асуудал, гал түймэр унтраах автомат тоног төхөөрөмж, галын дохиоллын системд хяналт хийх аргачилал, гал түймрийн шалтгаан нөхцлийг тогтоох арга зүй, анхаарах асуудлууд зэрэг сэдвийн хүрээнд мэдээлэл өгөх юм.
ОБЕГ-ын харьяа Давтан сургалт, сэргээн заслын төвд зохион байгуулагдаж байгаа тус сургалт 03 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл үргэлжилнэ гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.


















