Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙХууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болголоо
1/3
Нийгэм

Гал түймрийн улсын хяналтын байцаагч нарын сургалт эхэллээ

Онцгой байдлын ерөнхий газраас Гал түймрийн улсын хяналтын байцаагчдын цахим сургалт зохион байгуулж байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Гал түймрийн улсын хяналтын байцаагч нарын сургалт эхэллээ
Гал түймрийн улсын хяналтын байцаагч нарын сургалт эхэллээ. Зураг: МҮОНРТ

Онцгой байдлын ерөнхий газраас Гал түймрийн улсын хяналтын байцаагчдын цахим сургалт зохион байгуулж байна.Тус сургалтаар Онцгой байдлын байгууллагын гал түймрийн улсын хяналтын байцаагчийн улсын хяналтыг хэрэгжүүлэх чиглэлээр мэдлэг олгох, цаашид анхаарах асуудал, шинээр батлагдсан хууль, дүрэм, журам, заавар, стандартыг танилцуулах, байцаагчийн ажлын бүтээмжийг сайжруулах, шинэлэг мэдлэг, мэдээлэл олгох зорилготой.

Сургалтыг Монгол Улсын Боловсролын Их Сургуулийн Сэтгэл зүйн тэнхимийн багш, Доктор Б.Энхмаа “Цар тахлын үе дэх хүн амын сэтгэл зүйн эрүүл мэндийн асуудал” сэдвээр эхлүүллээ.

Сургалт энэ сарын 21-нийг хүртэл үргэлжилнэ гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Хуваалцах