Гал түймрийн утаанд 4 хүүхэд угаартсан байсныг аварчээ
Өчигдөр Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хороо, 1 дүгээр хороолол 11 дүгээр байрны 10 дугаар орцны 1 давхрын айлд гал гарч байна гэсэн дуудлагыг 15:43 цагт өгснөөр Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн тасгийг очиход иргэн С-ын гал зуухны өрөөнд тавилга, эд зүйл шатаж байсныг унтраасан байна.
Мэдээллийн алба

Уг гал түймэрт өртөж, 62 настай, эрэгтэйн баруун гарын шуу хэсгээр, иргэн 32 настай, эмэгтэйн баруун гар шуу хэсгээр тус тус түлэгдэж, 4 давхрын айлын 6-13 насны 4 хүүхэд гал түймрийн утаанд хордож угаартсан байсныг аюулгүй байдлыг хангах арга хэмжээг яаралтай авч эмнэлгийн байгууллагад хүлээлгэн өглөө.