Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Гал түймрийн зургаан дуудлага бүртгэгджээ

Hалайх дүүргийн III хорооны “Наран”-гийн 26 дугаар гудамжийн 588 тоотод иргэн Э-н гахайн байр, Сонгинохайрхан дүүргийн IX хорооны нутаг III амбулаторын хашаанд дулааны шугамын

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Гал түймрийн зургаан дуудлага бүртгэгджээ
Гал түймрийн зургаан дуудлага бүртгэгджээ. Зураг: МҮОНРТ

Өнгөрсөн баасан гарагт Нийслэлд гал түймрийн дөрөв, орон нутагт гал түймрийн хоёр дуудлага бүртгэгджээ. Үүнд:

Hалайхдүүргийн III хорооны “Наран”-гийн 26 дугаар гудамжийн 588 тоотод иргэн Э-н гахайн байр, Сонгинохайрхан дүүргийн IX хорооны нутаг III амбулаторын хашаанд дулааны шугамын худаг, Сүхбаатардүүргийн 17 дугаар хорооны “Дамбадаржаа”-гийн 19 дүгээр гудамжийн 1900 тоотод иргэн О-н байшингийн дээвэр, Сүхбаатардүүргийн 19 дүгээр хорооны “Санзай”-н зуслангийн 149 тоотод иргэн Ц-н байшин, Орхон аймгийн Баян-Өндөр сумын Оюут багийн II хорооллын 1а байрны 48 тоотод иргэн У-н өрөөнд эд зүйл, Хөвсгөлаймгийн Мөрөн сумын X багийн 12 дугаар гудамжийн 17 тоотод иргэн Г-н байшингийн дээврийн хэсэг шатаж байна гэсэн дуудлагатус тус ирсэнийг Онцгой Байдлын Газрын Аврах, гал унтраах ангийн албан хаагчид шуурхай ажиллан унтраалаа гэж Онцгой Байдлын Ерөнхий Газрын Гамшгийн Шуурхай Удирдлагын Газраас мэдээллээ.

Хуваалцах