Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

“Гал үндэстэн” холбоонд жагсаал хийх зөвшөөрөл олгосонгүй

“Гал үндэстэн” холбооныхон УИХ-ын ээлжит бус чуулганы нээлтийн үеэр Төрийн ордны гадаа жагсаж буу, тэсрэх бөмбөгтэй онцгой объект руу нэвтрэн үймээн дэгдээсэн хэрэг энэ сарын 16-ны өдөр гарсан.

Ж.
Ж.Мядагбадам

Мэдээллийн алба

Уншихад 2 минут
“Гал үндэстэн” холбоонд жагсаал хийх зөвшөөрөл олгосонгүй
“Гал үндэстэн” холбоонд жагсаал хийх зөвшөөрөл олгосонгүй. Зураг: МҮОНРТ

“Гал үндэстэн” холбооныхон УИХ-ын ээлжит бус чуулганы нээлтийн үеэр Төрийн ордны гадаа жагсаж буу, тэсрэх бөмбөгтэй онцгой объект руу нэвтрэн үймээн дэгдээсэн хэрэг энэ сарын 16-ны өдөр гарсан. Урт нэртэй хуулийн дагаж мөрдөн журмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахыг эсэргүүцэж ийнхүү шуугиан дэгдээснээс хойш 15 хоног өнгөрлөө.

Одоогоор буу шийдэм агссан, хэрэглэхийг завдсан Ц.Мөнхбаяр тэргүүтэй 4 хүнийг эрүү үүсгэн шалгаж байна. Тодруулбал, Ц.Мөнхбаяр нарын хэргийг эрүүгийн хуулийн 177.1-р зүйл буюуЭрх бүхий байгууллага, албан тушаалтнаас тодорхой шийдвэр гаргуулах буюу гаргахаас татгалзуулахад шууд буюу шууд бус нөлөөлөх зорилгоор, олон нийтэд айдас төрүүлэхэд чиглэсэн нийтэд аюултай хүч хэрэглэсэн буюу хэрэглэхээр заналхийлсэн бол арваас арван таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.” , 91.2.13-т зааснаар “нийтэд аюултай аргаар” гэх үндэслэлүүдээр эрүү үүсгэн шалгаж байна.

Мөн тус хэрэгт холбогдуулан байцаалт авч байсан бусад холбоодын төлөөлөл хэд хэдэн хүнд захиргааны хариуцлага тооцон, 20 мянган төгрөгөөр торгосноор сулласан юм.

Харин намрын чуулган эхлэх өдөр дахин цуглаан хийнэ хэмээн мэдэгдсэн “Гал үндэстэн” холбооныхонтой холбогдон тодруулга авахад “Бид Сүхбаатар дүүрэгт чуулган эхлэх өдөр жагсаал хийх хүсэлтээ гаргасан ч татгалзсан хариу авсан. Учир нь 10-р сарын 15 хүртэл талбай дээр тасралтгүй үйл ажиллагаатай тул жагсаал цуглаан хийхийг хориглосон гэсэн тайлбар хийж байна лээ” хэмээлээ.

Өнгөрсөн долоо хоногт нийслэлийн засаг даргын захирамжаар “Гал үндэстэн” холбооныхны өдүүлсэн хэрэгтэй холбогдуулан талбай дээр 10-р сарын 15 хүртэл жагсаал хийхийг хориглолоо гэсэн мэдээлэл гарч, бид тодруулга авсан. НЗА-ны Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс: “Нийслэлийн хэмжээнд жагсаал цуглаан байгуулахыг хориглосон шийдвэр манайхаас гардаг. Гэхдээ манайх тийм шийдвэр гаргаагүй” гэж хариулт өгсөн.

Ямартай ч хэн гаргасан нь тодорхойгүй эл шийдвэрийн нэрээр “Гал үндэстэн” холбооныхны амыг төрийн албаныхан нэг удаа тагласан бололтой. Тус холбооны гишүүн Ч.Мөнхбаяр “Сүүлийн хэдэн өдрийн турш манай холбоо асуудалд маш болгоомжтой хандаж байгаа. Ер нь бол улс эх орны газар нутаг, гол мөрний онгон дагшин байдалд муугаар нөлөөлөх хууль батлах гээд байгааг хараад суухад хэцүү л байна. Одоо бүр бодлогоороо цөмийн энерги ашиглах тухай яригдаж ч магадгүй байгаа шүү дээ” гэлээ.

Хуваалцах