Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

“Гал-Үндэстэн” холбооны тэргүүн Ц.Мөнхбаяр өршөөгдөх боломжтой болов

УИХ Өршөөлийн хуульд тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авч нэмэлт оруулсан хуулиа өнөөдөр үдээс хойш баталлаа.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Гал-Үндэстэн” холбооны тэргүүн Ц.Мөнхбаяр өршөөгдөх боломжтой болов
“Гал-Үндэстэн” холбооны тэргүүн Ц.Мөнхбаяр өршөөгдөх боломжтой болов. Зураг: МҮОНРТ

УИХ Өршөөлийн хуульд тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авч нэмэлт оруулсан хуулиа өнөөдөр үдээс хойш баталлаа. Ингэснээр авлига, албан тушаалын гэмт хэрэг, бусдын өмч хөрөнгийг залилсан гэмт хэрэг, төсвийн хөрөнгийг хууль бусаар зарцуулсан хэрэг, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн хэргийг өршөөлд хамруулахгүй болж байна.

Хууль өнөөдрөөс шууд хэрэгжиж эхлэх бөгөөд Өршөөлийн хуулийг хүлээж байсан 1700 орчим иргэн шоронгоос суллагдана. Мөн Төрийн ордон руу буу, галт зэвсэг нээсэн хэргээр шүүхээс 7 жилийн ял авсан “Гал-Үндэстэн” холбооны тэргүүн Ц.Мөнхбаяр ч өршөөгдөх боломжтой болж байгаа юм.

Хуваалцах