Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

“Гал үндэстэн” хөдөлгөөний гишүүдэд эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна

Төрийн ордны гадаа эсэргүүцлийн жагсаал зохион байгуулж буун дуу гаргасан, улмаар БОНХЯ, Централ таур зэрэг газруудад тэсрэх бөмбөг тавьсан гэх мэдээлэл иргэдийг цочоосон.

Б.
Б.Баярт

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Гал үндэстэн” хөдөлгөөний гишүүдэд эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна
“Гал үндэстэн” хөдөлгөөний гишүүдэд эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна. Зураг: МҮОНРТ

Төрийн ордны гадаа эсэргүүцлийн жагсаал зохион байгуулж буун дуу гаргасан, улмаар БОНХЯ, Централ таур зэрэг газруудад тэсрэх бөмбөг тавьсан гэх мэдээлэл иргэдийг цочоосон. Энэ талаар ТЕГ-аас мэдээлэл хийлээ. Тагнуулын ерөнхий газрын Мөрдөн байцаах хэлтсийн дарга, хурандаа А.Бат-Эрдэний хэлснээр “Гал үндэстэн” хөдөлгөөнийхөн өглөө 10 цагийн үед төрийн ордны хойд талын төмөр хаалгаар гурван буу, 7,62 мм-ын голчтой 36 ширхэг сум, есөн ширхэг гар гранат, бусад тэслэгчтэй нэвтэрч, хамгаалалтыхан хориг тавихад буу алджээ. Азаар хэн нэгний эрүүл мэнд, амь нас хохироогүй байна. Одоогоор эдгээр хүмүүст эрүүгийн хуулийн 177, 191 зүйл ангийн дагуу хэрэг үүсгэн шалгаж байна. Харин БОНХЯ, Централ таур зэрэг газруудаас олдсон гар хийцийн тэсрэх бөмбөгийн талаар албан ёсны мэдээлэл өгсөнгүй. Энэ талаарх албаны мэдээллийг маргааш өгнө гэдгээ мэдэгдлээ. /Хурааж, илрүүлсэн галт зэвсгийн зураг болон буун дуу гаргасан бичлэгийг доороос үзнэ үү/.

Хуваалцах