Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Гал унтраагч "AG-600" нисэх онгоцны туршилтыг ирэх сард хийнэ

БНХАУ энэ онд дотооддоо анх удаа үйлдвэрлэсэн зорчигч тээврийн "C 919" хэмээх онгоцоо танилцуулж, энэ оны эхний хагаст анхны нислэгээ үйлдэх гэж байгаа тухай бид өмнө нь мэдээлж байсан.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Гал унтраагч "AG-600" нисэх онгоцны туршилтыг ирэх сард хийнэ
Гал унтраагч "AG-600" нисэх онгоцны туршилтыг ирэх сард хийнэ. Зураг: МҮОНРТ

БНХАУ энэ онд дотооддоо анх удаа үйлдвэрлэсэн зорчигч тээврийн "C 919" хэмээх онгоцоо танилцуулж, энэ оны эхний хагаст анхны нислэгээ үйлдэх гэж байгаа тухай бид өмнө нь мэдээлж байсан. Тэгвэл энэ удаад, дэлхийн хамгийн том, гал унтраагч онгоцыг зохион бүтээж, ирэх 5 дугаар сард анхны туршилтын нислэгээ хийхээр төлөвлөөд байгаа юм байна.

"AG 600" нэртэй, уг гал унтраагч онгоц нь хуурай газраас болон усан дээрээс ч хөөрч чаддагаараа онцлогтой гэнэ. Уг онгоцыг зохион бүтээгчдийн хэлж байгаагаар туршилтын эхний нислэгийг хийхдээ, усан дээрээс хөөрөхөөр төлөвлөж байгаа аж. Хятадын олон улсын радиогийн мэдээлж байгаагаар, "AG 600" онгоцны 4 хөдөлгүүр нэгэн зэрэг ажиллаж байхдаа, автоматаар цахилгаан эрчим хүчээ хэмнэх төхөөрөмжөөр тоноглогдсон гэж төслийг санаачлагчдын нэг Ван Жэнлүн онцлон байна. Мөн анхан шатны системийн туршилтын шалгалт үзлэгүүдийг амжилттай хийсэн гэжээ.

Одоогоор тус онгоцны хөөрөх болон буух үеийн жолоодлогын аюулгүй байдлыг шалгахаар төлөвлөж байгаа юм "AG 600" гал унтраагч том оврын онгоцны жолоодлогын бүхээгийн хэсэгт, 3 хүн ажиллах бөгөөд, энэхүү онгоцыг жолоодохоор бэлтгэгдэж байгаа 8 нисгэгчээс шалгаруулж сонгоно гэж тус онгоцны төслийн санаачлагч хэлсэн байна.

Хятад улс "AG 600" онгоцны угсралтын ажлыг өнгөрсөн оны долоодугаар сараас эхлүүлсэн юм байна. Хуурай газар болон усан дээр ч нислэг үйлдэх боломжтой гал унтраах зорилготой бүтээсэн дэлхийн хамгийн том онгоцыг Хятадын Гуандун мужийн Жухай хотод угсрах ажлыг хийж гүйцэтгэж байгаа юм байна.

Хуваалцах