Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Гал унтраах автомашиныг усаар цэнэглэдэг 200 гаруй цэгийн хэвийн ажиллагааг шалгалаа

Гамшгаас хамгаалах тухай хууль, Галын аюулгүй байдлын тухай хууль, Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хууль, тогтоомж, галын аюулгүй байдалтай холбоотой стандарт,

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Гал унтраах автомашиныг усаар цэнэглэдэг 200 гаруй цэгийн хэвийн ажиллагааг шалгалаа
Гал унтраах автомашиныг усаар цэнэглэдэг 200 гаруй цэгийн хэвийн ажиллагааг шалгалаа. Зураг: МҮОНРТ

Гамшгаас хамгаалах тухай хууль, Галын аюулгүй байдлын тухай хууль, Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хууль, тогтоомж, галын аюулгүй байдалтай холбоотой стандарт, норм, нормативын баримт бичгийн хэрэгжилтийг хангуулах, нийслэл хотын хэмжээнд галын далд усны цэг /гидрант/-ийн нэгдсэн судалгааг тодотгох, хаягжуулах, байнгын хэвийн ажиллагааг хангах зорилгоор усаар хангах цэгийн хяналт шалгалтыг зохион байгууллаа.

Хяналт шалгалтын хүрээнд нийслэлийн хэмжээнд шинээр суурилуулсан гидрантуудын бэлэн байдал, даралт, холболтыг туршин, гал унтраах автомашинд ус ачилт хийж, дүүргэлтийн хугацааг тогтоож, гидрантын байршлыг зурагт координатжуулан тэмдэгжүүлж, эвдрэл гэмтэлтэй гидрантыг илрүүлэн, засварын зардлын тооцоо гаргаж, шинээр төлөвлөж буй усан цэгүүдийн байршлыг тодорхойлж, гал түймэр унтраах үйл ажиллагаанд шаардлагатай усан хангамжийн хүртээмжийг нэмэгдүүллээ.

Нийслэлийн хэмжээнд гал унтраах автомашиныг цэнэглэдэг 200 гаруй усаар хангах цэг байдаг бөгөөд хэвийн ажиллагааг шалгаж, бэлэн байдлыг хангалаа гэж Нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

Хуваалцах