Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Гал унтраах тактикийн сургуульд 100 гаруй алба хаагч оролцлоо

НОБГ-ын Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангиас дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт 8 баллын газар хөдөлж,

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Гал унтраах тактикийн сургуульд 100 гаруй алба хаагч оролцлоо
Гал унтраах тактикийн сургуульд 100 гаруй алба хаагч оролцлоо. Зураг: МҮОНРТ

НОБГ-ын Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангиас дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт 8 баллын газар хөдөлж, “Сансар-32” худалдааны төвийн зүүн хэсэг нурж, агуулахын өрөөнд гал түймэр гарлаа гэсэн цагийн байдлын дагуу гал унтраах тактикийн сургуулийг зохион байгууллаа.

Сүүлийн жилүүдэд нийслэлд худалдаа үйлчилгээний барилга, байгууламж олноор баригдаж байгаатай холбогдуулан хүн ам олноор цуглардаг худалдаа үйлчилгээний барилгад гарсан гал түймрийг унтраах арга зүй, онцлогийг судлах, алба хаагчдын сэтгэлзүй, бие бялдар, тэсвэр хатуужил, аюулгүй ажиллагааг сайжруулах, гэнэтийн ослын үед аврах ажиллагааг шуурхай зохион байгуулах туршлага хуримтлуулах зорилгоор зохион байгуулснаараа онцлогтой.

Тус дадлага сургуульд Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр анги, “Сансар-32” худалдааны төвийн 100 гаруй алба хаагч хамтран оролцлоо гэж НОБГ-ын Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсээс мэдээллээ.

Хуваалцах