Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Гал унтраах техникийн олон төрөлт спортын бүсийн аваргууд тодорлоо

Гал унтраах техникийн олон төрөлт спортын бүсийн аварга шалгаруулах тэмцээн Архангай, Увс, Говьсүмбэр, Сүхбаатар аймагт болж, аваргуудаа шалгарууллаа.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Гал унтраах техникийн олон төрөлт спортын бүсийн аваргууд тодорлоо
Гал унтраах техникийн олон төрөлт спортын бүсийн аваргууд тодорлоо. Зураг: МҮОНРТ

Гал унтраах техникийн олон төрөлт спортын бүсийн аварга шалгаруулах тэмцээн Архангай, Увс, Говьсүмбэр, Сүхбаатар аймагт болж, аваргуудаа шалгарууллаа.

Зүүн бүсийн тэмцээнд Хэнтий аймгийн Онцгой байдлын газрын баг тамирчид, Өмнөд бүсийн тэмцээнд Дундговь аймгийн Онцгой байдлын газрын баг тамирчид тэргүүлсэн байна.

Харин Баруун бүсийн аваргаар Увс аймгийн Онцгой байдлын газар, Хойд бүсийн аваргаар Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газрын баг тамирчид тодорлоо.

Бүсийн аварга шалгаруулах тэмцээн нь хоёр жил тутамд зохион байгуулагддаг бөгөөд довтолгооны шат, саадтай 100 м, 4х100 метрийн буухиа гүйлт, байлдааны тархалт гэсэн дөрвөн төрлөөр алба хаагчид ур чадвараа сорьдог гэж ОБЕГ-аас мэдээллээ.

Хуваалцах