Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Гал унтраах техникийн олон төрөлт спортын Улсын аваргууд тодорлоо

Онцгой байдлын ерөнхий газар, Гал унтраах техникийн олон төрөлт спортын хороотой хамтран Гал унтраах техникийн олон төрөлт спортын Улсын аварга шалгаруулах 19 дэх удаагийн тэмцээнийг 2014 оны зургаадугаар сарын 14-16-ны өдрүүдэд Сонгинохайрхан дүүргийн Баянхошуу дахь спорт цогцолборт амжилттай зохио

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Гал унтраах техникийн олон төрөлт спортын Улсын  аваргууд тодорлоо
Гал унтраах техникийн олон төрөлт спортын Улсын аваргууд тодорлоо. Зураг: МҮОНРТ

Онцгой байдлын ерөнхий газар, Гал унтраах техникийн олон төрөлт спортын хороотой хамтран Гал унтраах техникийн олон төрөлт спортын Улсын аварга шалгаруулах 19 дэх удаагийн тэмцээнийг 2014 оны зургаадугаар сарын 14-16-ны өдрүүдэд Сонгинохайрхан дүүргийн Баянхошуу дахь спорт цогцолборт амжилттай зохион байгууллаа.

Тэмцээнд аймаг, нийслэлийн Онцгой байдлын газар, хэлтсийн болон Хууль сахиулахын их сургууль, Улаанбаатар төмөр замын цэрэгжүүлсэн хамгаалах албаны нийт 20 багийн 160 гаруй тамирчин таван төрлийн тэмцээнд оролцож өрсөлдсөнөөс “Довтолгооны шат”-ны тэмцээнд Баянхонгор аймгийн Онцгой байдлын хэлтсийн Гал унтраах 16 дугаар ангийн тамирчин С.Лхагвасүрэн, “Саадтай 100 метр”-ын тэмцээнд Нийслэлийн Онцгой байдлын газрын Аврах гал унтраах 26 дугаар ангийн тамирчин У.Ууганбаяр, “Гурав сунадаг шат”-ны тэмцээнд Улаанбаатар төмөр замын цэрэгжүүлсэн хамгаалах албаны Б.Батхуяг, У.Ууганбаатар нар, “Байлдааны тархалт”-ын тэмцээнд Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрын Гал унтраах 36 дугаар ангийн тамирчин Д.Болдбаатар, Ж.Эрдэнэдэлгэр, Б.Цогбадрах, О.Мөнхтунгалаг, Б.Мөнхболд, Д.Алтансүх, С.Даваатөгс нар, “4х100 метрийн буухиа”-ын тэмцээнд Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрын Гал унтраах 36 дугаар ангийн тамирчин Д.Болдбаатар, Ж.Эрдэнэдэлгэр, Б.Цогбадрах, М.Мөнхсайхан, “Хоёр төрөлт”-ын тэмцээнд Нийслэлийн Онцгой байдлын газрын Аврах гал унтраах 18 дугаар ангийн тамирчин Ж.Мөнхбаяр нар тэргүүлсэн байна.

Багийн нийлбэр дүнгээр Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрын Гал унтраах 36 дугаар ангийн баг тамирчид 11 оноогоор нэгдүгээр байр эзлэн цом, алтан медаль, өргөмжлөл, мөнгөн шагнал, Баянхонгор аймгийн Онцгой байдлын хэлтсийн Гал унтраах 16 дугаар ангийн баг тамирчид 24 оноогоор хоёрдугаар байр эзлэн мөнгөн медаль, өргөмжлөл мөнгөн шагнал, Говьсүмбэр аймгийн Онцгой байдлын хэлтсийн Гал унтраах 37 дугаар ангийн баг тамирчид 33 оноогоор гуравдугаар байр эзлэн хүрэл медаль, өргөмжлөл мөнгөн шагналаар тус тус шагнагдлаа.

Хуваалцах