Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

“Гал унтраах техникийн олон төрөлт”-өөр өрсөлдлөө

Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газрын аварга шалгаруулах "Гал унтраах техникийн олон төрөлт спорт"-ын тэмцээн Шарын гол сумын Аврах гал унтраах 55-р ангид болсон юм.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Гал унтраах техникийн олон төрөлт”-өөр өрсөлдлөө
“Гал унтраах техникийн олон төрөлт”-өөр өрсөлдлөө. Зураг: МҮОНРТ

Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газрын аварга шалгаруулах "Гал унтраах техникийн олон төрөлт спорт"-ын тэмцээн Шарын гол сумын Аврах гал унтраах 55-р ангид болсон юм. Тэмцээнд Аврах гал унтраах 22-р ангийн хоёр баг, 54, 55-р ангийн баг тамирчид оролцож, ур чадвараа сорилоо. 22-р ангийн нэгдүгээр баг нийлбэр дүнгээр тэргүүлж, “Шилжин явах цом”-ын эзэн болжээ.

Жил бүр аймгийнхаа аврагч, гал унтраагчдын дунд уламжлал болгон зохион байгуулдаг тэмцээнээ энэ удаа Шарын гол суманд зохион байгуулжээ. Урьд жилүүдэд аймгийн төвд зохион байгуулдаг байсан байна. “Гал унтраах техникийн олон төрөлт спортын тэмцээнийг жил бүр зохиосноор албан хаагчдын мэргэжлийн ур чадвар дээшилж, шинэ техник хэрэгслээ бүрэн ашиглах дадлага болдог гэж Аймгийн Онцгой байдлын газрын дарга Г.Батбаяр хэллээ.

Хуваалцах