Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Гал унтраах тусгай зориулалтын автомашинаар хүч хэрэгслээ нэмэгдүүллээ

Онцгой байдлын ерөнхий газраас Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Беларусь Улсын Засгийн газар хоорондын хөнгөлөлттэй зээлийн хүрээнд хэрэгжүүлсэн

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Гал унтраах тусгай зориулалтын автомашинаар хүч хэрэгслээ нэмэгдүүллээ
Гал унтраах тусгай зориулалтын автомашинаар хүч хэрэгслээ нэмэгдүүллээ. Зураг: МҮОНРТ

Онцгой байдлын ерөнхий газраас Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Беларусь Улсын Засгийн газар хоорондын хөнгөлөлттэй зээлийн хүрээнд хэрэгжүүлсэн “Онцгой байдлын албаны гамшигтай тэмцэх техник, тоног төхөөрөмжийн хүчин чадлыг сайжруулах төсөл”-ийн хүрээнд нийлүүлэгдсэн гал унтраах тусгай зориулалтын автомашиныг хүлээлгэн өгсөнөөр гал түймэр, гамшиг осолтой тэмцэх, эрэн хайх, аврах ажиллагааны чадавх дээшилж, хуулиар хүлээсэн чиг үүргээ амжилттай хэрэгжүүлэх, төрийн үйлчилгээг иргэдэд түргэн шуурхай хүргэх боломжийг нэмэгдүүлж байгаа юм.

Гал түймэр унтраах, аврах зориулалтын автомашин нь Монгол орны цаг агаарын эрс, тэс уур амьсгал, газар нутаг, автозамын хүнд нөхцөлд тохируулан нэмэлт тоног, төхөөрөмжөөр тоноглогдсон, орчин үеийн дэвшилтэт технологи бүхий аврах ажиллагааны багаж, хэрэгсэл суурилуулснаараа онцлог юм.

Эх сурвалж: Говь-Алтай аймгийн ЗДТГ

Хуваалцах