Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Гал, усны аюул гамшгаас урьдчилан сэргийлье

Иргэд та бүхэн сум орон нутагт төдийгүй ард иргэдийн ахуйн байдлаас үүдсэн галын аюулаас, шар усны үерээс сэрэмж авч, анхаарал болгоомжтой байхыг Цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Гал, усны аюул гамшгаас урьдчилан сэргийлье
Гал, усны аюул гамшгаас урьдчилан сэргийлье. Зураг: МҮОНРТ

Хаврын урин цаг ирсэн энэ үед хэлж ирдэггүй, хийсч ирдэг гал, усны аюул ихээхэн гарсаар байна. Сонор сэрэмжгүй байдлаасаа болж амьдарч байгаа орон байр, мал хөрөнгө нь гал түймрийн аюулд өртсөн олон жишээг дурдаж болно.

Сүхбаатар дүүргийн цагдаагийн 2-р хэлтсийн нутаг дэвсгэр Шарга морьтын аманд айл шатаж 27 настай иргэн Ц амь насаа алдсан. Мөн өнгөрсөн долоо хоногийн баасан гарагт 2,6,10 настай гурван хүүхдээ цоожилсны улмаас гал гарч амь насаа алдсан, машиндаа хуванцар саванд бензин хийж тээвэрлэж яваад гал алдсаны улмаас 70 хувийн түлэгдлээс болж амь насаа алдсан гээд олон арван гашуун баримт ар араасаа цуварсаар байгаа юм.

Иргэд та бүхэн сум орон нутагт төдийгүй ард иргэдийн ахуйн байдлаас үүдсэн галын аюулаас, шар усны үерээс сэрэмж авч, анхаарал болгоомжтой байхыг Цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.

Хуваалцах