Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

“Гала”, “Импала” сортын 3-5 мянган тонн үрийн төмсийг тариаланчдад зээлийн нөхцөлөөр нийлүүлнэ

Уулзалтын үр дүнд дотоодын импортлогч ААН-үүд Монгол орны нөхцөлд нутагшсан “Гала”, “Импала” сортын 3.0-5.0 мянган тонн үрийн төмсийг зээлийн нөхцөлөөр нийлүүлэх, хангалтыг зохион байгуулахаар шийдвэрлэв.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Гала”, “Импала” сортын 3-5 мянган тонн үрийн төмсийг тариаланчдад зээлийн нөхцөлөөр нийлүүлнэ
“Гала”, “Импала” сортын 3-5 мянган тонн үрийн төмсийг тариаланчдад зээлийн нөхцөлөөр нийлүүлнэ. Зураг: МҮОНРТ

ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат үүрэг болсгосны дагуу “Хөдөө аж ахуйн корпораци” ТӨХХК-иас 2026 оны хаврын тариалалтад шаардлагатай үрийн нөөц бүрдүүлэлт, тариалалтад үүсээд буй үрийн төмсний хангамжийн дутагдлыг бууруулах чиглэлээр тариаланчид болон үрийн төмс импортлогч ААН-үүдтэй үе шаттай уулзалтуудыг зохион байгууллаа.

Уулзалтын үр дүнд дотоодын импортлогч ААН-үүд Монгол орны нөхцөлд нутагшсан “Гала”, “Импала” сортын 3.0-5.0 мянган тонн үрийн төмсийг зээлийн нөхцөлөөр нийлүүлэх, хангалтыг зохион байгуулахаар шийдвэрлэв.

Хүнсний аюулгүй байдал бол үндэсний аюулгүй байдлын салшгүй хэсэг. Иймд үрийн хангамжийг төрийн бодлогын түвшинд шийдвэрлэж, тариалалтыг тасалдуулахгүй байх нь бидний тэргүүлэх зорилт юм.

Хаврын тариалалтыг саадгүй, үр ашигтай зохион байгуулах зорилтын хүрээнд төр, хувийн хэвшил, тариаланчид хамтын ажиллагаагаа эрчимжүүлж байна гэж ХХААХҮЯ-наас мэдээллээ.

Хуваалцах