Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

"Galaxy note 7"-гийн хэрэглэгчид "Самсунг"-ийн эсрэг зарга үүсгэлээ

"Самсунг"-ийн "Galaxy note 7" загварын гар утасны хэдэн зуун хэрэглэгч тус компанийн эсрэг зарга үүсгэж байгаагаа мэдэгдэж, Сөүл хотын шүүхийн гадна хэвлэлийн бага хурал хийлээ.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
"Galaxy note 7"-гийн хэрэглэгчид "Самсунг"-ийн эсрэг зарга үүсгэлээ
"Galaxy note 7"-гийн хэрэглэгчид "Самсунг"-ийн эсрэг зарга үүсгэлээ. Зураг: МҮОНРТ

"Самсунг"-ийн "Galaxy note 7" загварын гар утасны хэдэн зуун хэрэглэгч тус компанийн эсрэг зарга үүсгэж байгаагаа мэдэгдэж, Сөүл хотын шүүхийн гадна хэвлэлийн бага хурал хийлээ. Одоогийн байдлаар 527 хэрэглэгчийн гомдлыг шүүх хүлээн аваад байна. Гомдол гаргагчид "Galaxy note 7" гар утсанд гарсан осол болон түүний дараа авч хэрэгжүүлсэн арга хэмжээнүүдээс үүдэлтэй хувийн зардал болон сэтгэл санааны хохирлоо барагдуулж, 500.000 вонын нөхөн олговор олгохыг "Самсунг" компаниас шаардаж байгаа юм.

Тэдний хэлж байгаагаар "Самсунг" компани энэ загварын гар утсыг нэг сая воноор худалдаалсны дараагаар худалдах болон үйлдвэрлэхээ зогсоосон нь хэрэглэгчдийн эрх ашгийг зөрчиж байгаа хэрэг гэж үзэж байна.

"Galaxy note 7" гар утас нь цэнэг нь хэт халсны улмаас дэлбэрч, утаа гарсан хэргүүд өмнө нь хэд хэд бүртгэгдсэн учир "Самсунг" компани ийм шийдвэрт хүрсэн юм. Үүнээс үүдэн хохирсон иргэдийг "Самсунг"-ийн эсрэг заргад нэгдэж, гомдол гаргахыг хэвлэлийн бага хуралд оролцогчид уриалж байна.

Хуваалцах