Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Галдан хааны хөшөөнд цэцэг өргөх ёслол болов

XVII зууны үеийн Ойрад Монголын төр, шашны нэрт зүтгэлтэн, тусгаар тогтнолын төлөө тууштай тэмцэгч Галдан Бошигт хааны мэлмий гийсний 370 жилийн ой, баруун бүсийн морин эрдэнийн “Их хурд” наадам болохтой холбогдуулан өчигдөр аймгийн төв талбайд сүндэрлэх Галдан Бошигт хаан болон Ард Аюушийн хөшөөнд

Б.
Б.Жамбалдорж

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Галдан хааны хөшөөнд цэцэг өргөх ёслол болов
Галдан хааны хөшөөнд цэцэг өргөх ёслол болов. Зураг: МҮОНРТ

XVII зууны үеийн Ойрад Монголын төр, шашны нэрт зүтгэлтэн, тусгаар тогтнолын төлөө тууштай тэмцэгч Галдан Бошигт хааны мэлмий гийсний 370 жилийн ой, баруун бүсийн морин эрдэнийн “Их хурд” наадам болохтой холбогдуулан өчигдөр аймгийн төв талбайд сүндэрлэх Галдан Бошигт хаан болон Ард Аюушийн хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүлэх ёслол боллоо.

Цэцэг өргөх ёслолд аймгийн Засаг дарга Д.Цэвээнравдан, Монгол төрийн дархан түшээ, УИХ-ын гишүүн Д.Дэмбэрэл, УИХ-ын Нийгмийн бодлого боловсрол соёл шинжлэх ухааны байнгын хорооны дарга Д.Батцогт, УИХ-ын гишүүн, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт болон өмнө нь аймгийн даргаар ажиллаж байсан ахмад дарга нар, төр байгууллага, иргэдийн төлөөлөл оролцлоо.

Хуваалцах