Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Галерейн уран зургуудыг гэрээсээ үзэх боломжтой болжээ

"Зориг сан" болон Швейцарын хөгжлийн агентлагаас хамтран хэрэгжүүлдэг “Оюутны тэтгэлэгт хөтөлбөр”-ийн “Урлахуй” баг “Карантин дахь галерей” төслийг санаачлан хэрэгжүүлж байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Галерейн уран зургуудыг гэрээсээ үзэх боломжтой болжээ
Галерейн уран зургуудыг гэрээсээ үзэх боломжтой болжээ. Зураг: МҮОНРТ

"Зориг сан" болон Швейцарын хөгжлийн агентлагаас хамтран хэрэгжүүлдэг “Оюутны тэтгэлэгт хөтөлбөр”-ийн “Урлахуй” баг “Карантин дахь галерей” төслийг санаачлан хэрэгжүүлж байна. Төслийн хүрээнд Улаанбаатар хотод идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг дөрвөн галерейн танилцуулга, галерейн үзэсгэлэн 360 бичлэг тайлбартайгаар, мөн уран зургийн талаарх сонирхолтой ярилцлага буюу подкаст бүхий цуврал нийтлэлийг гэрээсээ үнэ төлбөргүй үзэх боломжтой юм.

Коронавируст халдварын улмаас Монгол Улсын хэмжээнд үзвэр, үйлчилгээний газруудын үйл ажиллагааг өнгөрөгч оны 11 дүгээр сарын 11-нээс зогсоосон. Улмаар уран бүтээлчид бүтээлээ олон нийтэд хүргэх суваг хязгаарлагдмал болсон. Уг төслийг хэрэгжүүлснээр дэлхий дахинд үүсээд буй цар тахлын үед хүүхэд, залуучууд цахим хэрэгсэлд зарцуулж буй цагаа үр дүнтэй өнгөрүүлэхэд нэмэр болох, технологийн дэвшлийг ашиглан дүрслэх урлагийн ертөнцтэй танилцах, үндэстний урлагийг таниулж, олон нийтэд дэлгэрүүлэн түгээх, мэдээллийг хялбаршуулах зорилготой аж.

Хуваалцах