Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Галт хэрэглэлийг илрүүлж, аюулгүй болгожээ

Зэвсэгт хүчний 167 дугаар ангийн цэргийн алба хаагчид Өмнөговь аймгийн Онцгой комиссоос ирүүлсэн хүсэлтийн дагуу Зэвсэгт хүчний Жанжин штабын даргын тушаалаар

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Галт хэрэглэлийг илрүүлж, аюулгүй болгожээ
Галт хэрэглэлийг илрүүлж, аюулгүй болгожээ. Зураг: МҮОНРТ

Зэвсэгт хүчний 167 дугаар ангийн цэргийн алба хаагчид Өмнөговь аймгийн Онцгой комиссоос ирүүлсэн хүсэлтийн дагуу Зэвсэгт хүчний Жанжин штабын даргын тушаалаар Өмнөговь аймгийн ард иргэдийг амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөнд нь учирч болзошгүй эрсдэлээс авран хамгааллаа.

Тус ангийн Тэсэрч дэлбэрэх зүйлийн хайгуул устгалын бүлэг ЗХЖШ-ын даргын тушаалаар Өмнөговь аймгийн Даланзадгад сумын нутагт гуравдугаар сарын 18, 19-ний өдрүүдэд олон тооны сум, галт хэрэглэлийг илрүүлж, аюулгүй болгосон юм.

Нийт 17 байлдааны зориулалттай тэсрэх бөмбөг болон сум, галт хэрэглэлийг илрүүлж, устгах ажлыг зохион байгуулсан гэж Монгол Улсын Зэвсэгт хүчний Жанжин штабаас мэдээллээ.

Хуваалцах