Галт тэрэг замаас гарч осолджээ
Өнгөрсөн Ням гарагт өглөөний 7 цагийн орчимд Нью-Йорк хотын нэгэн дүүрэгт зорчигч тээврийн галт тэрэг замаас гарч осолдсон байна. Ослын улмаас 4 хүн амь үрэгдэж, 60 гаруй хүн бэртэж гэмтжээ.
Мэдээллийн алба

Өнгөрсөн Ням гарагт өглөөний 7 цагийн орчимд Нью-Йорк хотын нэгэн дүүрэгт зорчигч тээврийн галт тэрэг замаас гарч осолдсон байна. Ослын улмаас 4 хүн амь үрэгдэж, 60 гаруй хүн бэртэж гэмтжээ.
"Harlem" хэмээх голын эрэг орчим замаас гарсан галт тэрэгний нэг вагон голын эрэгт ойр учир усанд унаж болзошгүй хэмээн аврагчид үзсэн байна.
Гэрч нарын мэдүүлснээр галт тэрэг тухайн үед ердийнхөөс илүү хурдтай явжээ. Дашрамд дурдахад өнгөрсөн 7 сард мөн л энэ орчимд ачааны галт тэрэг замаас гарсан ч хүн бэртэж гэмтээгүй юм.





























