Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Галт тэрэгний сүүлийн үеийн загварыг Берлиний үзэсгэлэнгээс харж болно

Төмөр замын сүүлийн үеийн технологийг харуулсан худалдааны үзэсгэлэн яармаг ХБНГУ-ын Берлин хотноо нээгдээд байна.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Галт тэрэгний сүүлийн үеийн загварыг Берлиний үзэсгэлэнгээс харж болно
Галт тэрэгний сүүлийн үеийн загварыг Берлиний үзэсгэлэнгээс харж болно. Зураг: МҮОНРТ

Төмөр замын сүүлийн үеийн технологийг харуулсан худалдааны үзэсгэлэн яармаг ХБНГУ-ын Берлин хотноо нээгдээд байна.

Энэхүү үзэсгэлэнд 2900 гаруй галт тэрэг үйлдвэрлэгч компани оролцож, өөрсдийн сүүлийн үеийн бүтээл, технологийг танилцууллаа.

Салбартаа тэргүүлэгч Францын “Алстом” компани түлшнийх нь элементэд нүүрс хүчлийн хий ороогүй шатахуунаар ажилладаг хүрээлэн буй орчинд ээлтэй галт тэргээ танилцуулсан бол Хятадын төмөр замын “Роллин Стоун” корпораци галт тэрэгний үйл явцын мэдээллийг мэдрэгчтэй дэлгэц бүхий цонхон дээрээс удирдах боломжтой шинэ технологийг танилцууллаа.

Харин Японы “Хитачи” корпорацийн ерөнхийлөгч Тошиаки Хигашихара дэлхийн төмөр замын зах зээлийг дэвшилтэт технологиороо тэргүүлэх зорилт тавьснаа мэдэгдлээ. Сүүлийн жилүүдэд төмөр замын салбарын зах зээл эрэлтээ дагаад хурдтайгаар өсөн нэмэгдэж байна.

Хуваалцах