Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Галт тэргээр зорчигчдын анхааралд...

Аравдугаар сарын 1, 4, 7, 10, 18, 21, 24, 28, 31, XI/04-ний өдрүүдэд Улаанбаатар - Замын-Үүд чиглэлийн галт тэрэг 18:30 цагт хөдөлж, Замын-Үүдэд 10:35 цагт хүрнэ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Галт тэргээр зорчигчдын анхааралд...
Галт тэргээр зорчигчдын анхааралд.... Зураг: МҮОНРТ

Зам засварын ажилтай холбоотойгоор зорчигчийн галт тэрэгний цагийн хуваарьт дараах өөрчлөлт орлоо. Тухайлбал,

Аравдугаар сарын 1, 4, 7, 10, 18, 21, 24, 28, 31, XI/04-ний өдрүүдэд Улаанбаатар - Замын-Үүд чиглэлийн галт тэрэг 18:30 цагт хөдөлж, Замын-Үүдэд 10:35 цагт хүрнэ.

Аравдугаар сарын 13, 15-ны өдрийн Улаанбаатар-Замын-Үүд чиглэлд 16:40 цагт аялах галт тэргийг 20:22 цагт аялуулахаар боллоо.

Аравдугаар сарын 2-ны өдрийн Улаанбаатар-Сүхбаатар чиглэлийн 10:35 цагт явах галт тэрэг, Сүхбаатар-Улаанбаатар чиглэлийн 06:58 цагт явах галт тэрэг цуцлагдах болсныг мэдэгдье.

Энэ мэт зарим чиглэлийн галт тэрэгний цагийн хуваарьт өөрчлөлт орсон тул та бүхэн галт тэрэгний цагийн хуваарьтай холбоотой болон бусад дэлгэрэнгүй мэдээллийг 1900-1949, 1900-8899 лавлах утсаар авч, аяллаа төлөвлөөрэй гэж Улаанбаатар төмөр зам ХНН-ээс мэдээллээ.

Хуваалцах