Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Галт уулын лаав урссаны улмаас Исландын алдарт халуун рашаан руу явдаг зам хаагджээ

Учир нь өнгөрсөн ням гарагт дахин галт уулын дэлбэрэлт болсон бөгөөд халуун лаав нь ойролцоох суурин газар руу урсан оржээ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Галт уулын лаав урссаны улмаас Исландын алдарт халуун рашаан руу явдаг зам хаагджээ
Галт уулын лаав урссаны улмаас Исландын алдарт халуун рашаан руу явдаг зам хаагджээ. Зураг: МҮОНРТ

Исланд улсад сүүлийн гурван сарын хугацаанд дөрөв дэх удаагаа онц байдал зарлаад байна.

Учир нь өнгөрсөн ням гарагт дахин галт уулын дэлбэрэлт болсон бөгөөд халуун лаав нь ойролцоох суурин газар руу урсан оржээ.

Үүний улмаас зарим байшин шатсан хэдий ч хотын иргэдийг урьдчилан нүүлгэн шилжүүлсэн байсан тул оршин суугчдад аюул учраагүй гэж эрх баригчид мэдэгдээд байна.

Харин галт уулын халуун хайлмаг 43 дугаар замыг даржээ.

Энэхүү зам нь Исландын алдарт “Blue lagoon” халуун рашаан руу хүргэдэг юм.

Энэ замаар зорчих боломжгүй болсон нь тус халуун рашаан болон туйлын туяа үзэх жуулчдын хуваарьт аяллыг цуцлахаас аргагүйд хүргэсэн байна.

“Blue lagoon” халуун рашаан нь дэлхийд алдартай бөгөөд жуулчид Исландыг зорих нэг шалтгаан болдог юм.

Эх сурвалж: ОБЕГ

Хуваалцах