Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Галт зэвсэг хэрэглэсэн этгээд Германы иргэн байсныг тогтоожээ

Холбооны Бүгд Найрамдах Герман улсын Мюнхен хотын галт тэрэгний буудалд галт зэвсэг хэрэглэсэн этгээд нь 37 настай тус улсын иргэн байсныг тогтоосон байна.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Галт зэвсэг хэрэглэсэн этгээд Германы иргэн байсныг тогтоожээ
Галт зэвсэг хэрэглэсэн этгээд Германы иргэн байсныг тогтоожээ. Зураг: МҮОНРТ

Холбооны Бүгд Найрамдах Герман улсын Мюнхен хотын галт тэрэгний буудалд галт зэвсэг хэрэглэсэн этгээд нь 37 настай тус улсын иргэн байсныг тогтоосон байна.

Тэрбээр дөрвөн хүнийг шархдуулсны хоёр нь зорчигч, гурав дахь нь орон нутгийн цагдаагийн ажилтан эмэгтэй байжээ. Цагдаа эмэгтэй толгойдоо шархадсан бөгөөд биеийн байдал нь хүнд байгаа юм байна. Энэ хэрэг Унтерферинг вокзал дээр гарсан бөгөөд гэмт этгээд энэ хэргийг үйлдэх болсон шалтгаан нь шашин шүтлэг, улс төртэй холбоогүй болохыг цагдаа нар мэдэгдсэн юм.

Вокзал дээр хэд хэдэн хүн зодолдож эхэлсэн бөгөөд нэг нь цагдаагийн бууг булаан авч дэргэдүүр нь өнгөрч явсан хүмүүс рүү галлаж эхэлсэн байна. Төмөр замын буудлыг бүслэн хаагаад байсан юм. Халдлага үйлдсэн этгээдийг баривчлаад байгаа бөгөөд мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна.

Хуваалцах