Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙНөмрөгийн ДЦГ-ын тал хээрийн газар дээрх биомассын дийлэнх нь түймэрт өртжээ
1/3
Нийгэм

Галт зэвсэг хил нэвтрүүлэхийг завджээ

Дорнод аймгийн Эрээнцав боомтын орох чиглэлээр энэ сарын 2-ны өдөр ОХУ-ын иргэн С.И гар буу, 43 ширхэг сумыг автомашиныхаа голын хайрцганд нууж хил нэвтрүүлэхийг завджээ.

ИХ
Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газар

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Галт зэвсэг хил нэвтрүүлэхийг завджээ
Галт зэвсэг хил нэвтрүүлэхийг завджээ. Зураг: МҮОНРТ

Дорнод аймгийн Эрээнцав боомтын орох чиглэлээр энэ сарын 2-ны өдөр ОХУ-ын иргэн С.И гар буу, 43 ширхэг сумыг автомашиныхаа голын хайрцганд нууж хил нэвтрүүлэхийг завджээ.

Энэхүү зөрчлийг Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газрын шалгагч илрүүлэн, холбогдох хууль хяналтын байгууллагад хүлээлгэн өгсөн байна.

Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газраас иргэд, үйлчлүүлэгч та бүхнийг Монгол Улсын хилээр нэвтрэхдээ санаатай болон санамсар болгоомжгүйгээр ахуйн хэрэгцээнд ашиглаж байсан галт зэвсэг, сум, тусгай хэрэгслийг автомашин, тээврийн хэрэгсэлдээ авч явахгүй байхыг анхаарууллаа.

Хуваалцах