Галт зэвсэг хууль бусаар хадгалсан хоёр иргэнд хэрэг үүсгэлээ
Сингапурын прокурорын газар өнөөдөр хоёр иргэндээ галт зэвсэг хууль бусаар хадгалсан асуудлаар хэрэг үүсгэлээ.
Мэдээллийн алба

Сингапурын прокурорын газар өнөөдөр хоёр иргэндээ галт зэвсэг хууль бусаар хадгалсан асуудлаар хэрэг үүсгэлээ. Тус улсад сүүлийн 10 жилд анх удаа ийм төрлийн хэрэг гарч байна гэж “Страйтс Таймс” хэвлэлд мэдээлжээ.
24 настай Мухамад Икрам, 25 настай Амирул Асираф нарыг энэ сарын 8-нд хууль сахиулах байгууллага, Хар тамхитай тэмцэх төв хорооноос хамтарсан нэгжлэг явуулж, саатуулсан юм.
Нэгжлэгийн үеэр тэднээс хар тамхи илрээгүй ч гар буунууд олджээ. Шинжээчид эдгээр зэвсгийг ашиглаагүй болохыг нь тогтоосон ч хаанаас гарал үүсэлтэй талаар мэдээлээгүй байна. Хэрэв залуус буруутай болох нь тогтоогдвол 10 жилээр хорихоос гадна тус бүр зургаан удаа банздах шийтгэл хүлээж байна.


















