Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Галт зэвсгийн бүртгэл дуусахад хоёр хоног үлдлээ

Энэ хугацаанд галт зэвсгээ тоолуулаагүй иргэнд хуулийн дагуу хариуцлага тооцохоор болжээ.

Д.
Д.Мягмардорж

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Галт зэвсгийн бүртгэл дуусахад хоёр хоног үлдлээ
Галт зэвсгийн бүртгэл дуусахад хоёр хоног үлдлээ. Зураг: МҮОНРТ

Галт зэвсгийн тооллого орон даяар 70 хувьтай үргэлжилж байна. Өнгөрсөн аравдугаар сарын 31-ээс эхэлсэн тооллого дуусахад хоёр хоног үлдсэн. Энэ хугацаанд галт зэвсгээ тоолуулаагүй иргэнд хуулийн дагуу хариуцлага тооцохоор болжээ. Тиймээс галт зэвсэг эзэмшиж буй иргэд харьяа дүүрэг, сум, нэгдлийнхээ цагдаагийн байгууллагад очиж галт зэвсгээ бүртгүүлэх шаардлагатай аж. Нийслэлийн хэмжээнд бүх дүүргийн цагдаагийн хэлтсүүд урьд нь бүртгэлтэй галт зэвсгүүдээ бүртгэж байгаа юм. Түүнчлэн иргэд нуугдмал, өвөг дээдсээсээ уламжилж ирсэн галт зэвсэг байгаа тохиолдолд энэ хугацаанд амиж, гэрчилгээжүүлэх шаардлагатай гэнэ.

Хуваалцах