Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Галт зэвсгийн бүртгэл эхэллээ

Галт зэвсгийн бүртгэлийн ажил энэ сарын 15-ны өдрөөс орон даяар эхэллээ. Иргэд харъяа дүүрэг, сум, нэгдлийнхээ цагдаагийн байгууллагад очиж галт зэвсгээ бүртгүүлэх шаардлага бөгөөд цагдаагийн хэлтсүүд урьд нь бүртгэгдсэн галт зэвсгүүдээ бүртгэж эхэллээ.

Ж.
Ж.Мядагбадам

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Галт зэвсгийн бүртгэл эхэллээ
Галт зэвсгийн бүртгэл эхэллээ. Зураг: МҮОНРТ

Галт зэвсгийн бүртгэлийн ажил энэ сарын 15-ны өдрөөс орон даяар эхэллээ. Иргэд харъяа дүүрэг, сум, нэгдлийнхээ цагдаагийн байгууллагад очиж галт зэвсгээ бүртгүүлэх шаардлага бөгөөд цагдаагийн хэлтсүүд урьд нь бүртгэгдсэн галт зэвсгүүдээ бүртгэж эхэллээ.

Түүнчлэн иргэд нуугдмал,бэлгэнд авсан, өвөг дээдсээсээ уламжилж ирсэн галт зэвсэгтэй бол шинээр бүртгүүлэн, харъяа дүүргийнхээ цагдаагийн хэлтэс болон Нийслэлийн хэв журам хамгаалах газарт хандан гэрчилгээ авах боломжтой аж.

Манай улсын хувьд 13 мянган галт зэвсэг бүртгэлтэй байдаг бөгөөд бүртгэлийн хугацаанд илэрсэн гэрчилгээгүй зэвсгүүдийг хураахгүй бодлого баримталж байна. Бүртгэл 11 сарын 15-ны өдөр дуусна.

Түлхүүр үг:Галт зэвсгийн бүртгэл явагдаж байна
Хуваалцах