Галт зэвсгийн хэрэглээнд хуулийн зохицуулалт хэрэгтэй
Өнгөрсөн оны байдлаар улсын хэмжээнд иргэн, хуулийн этгээдийн өмчлөлд 47 мянга орчим галт зэвсэг бүртгэлтэй байна. Эдгээрийг зориулалтаар нь авч үзвэл ан агнах болон харуул хамгаалалтын галт зэвсэг дийлэнх хувийг эзлэж байгаа юм.
Мэдээллийн алба

Өнгөрсөн оны байдлаар улсын хэмжээнд иргэн, хуулийн этгээдийн өмчлөлд 47 мянга орчим галт зэвсэг бүртгэлтэй байна. Эдгээрийг зориулалтаар нь авч үзвэл ан агнах болон харуул хамгаалалтын галт зэвсэг дийлэнх хувийг эзлэж байгаа юм. Түүнчлэн жилд дунджаар 2000 орчим галт зэвсгийг иргэн, хуулийн этгээд шинээр худалдан авч өмчилж, эзэмшиж байгаа мэдээлэл байна. Галт зэвсэг эзэмшигчдийн тоо нэмэгдэхийн хэрээр тодорхой шаардлага тавьж, хариуцлага хяналтыг чангатгах асуудал тулгарч байгаа юм. Тиймээс Засгийн газар, 2001 онд УИХ-аас баталсан Галт зэвсгийн тухай хуулийг шинэчлэн найруулж төслөө УИХ-д өргөн бариад байна. Хуулийн төслийг хэлэлцэх явцад бүртгэл хяналтын асуудалд анхаарах хэрэгтэйг УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн хэллээ.
Галт зэвсгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг энэ долоо хоногт УИХ-ын байнгын хороо болон нэгдсэн хуралдаанаар хэлэлцэхээр төлөвлөж байна.


















