Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Галт зэвсгийн тооллого өнөөдөр дуусна

Нийслэлийн хэмжээнд иргэд, аж ахуйн нэгжийн эзэмшил, өмчлөлд буй галт зэвсгийг тоолох “Зэсвэг-2016” арга хэмжээ үргэлжилж байна. Тус арга хэмжээ өнөөдөр дуусна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Галт зэвсгийн тооллого өнөөдөр дуусна
Галт зэвсгийн тооллого өнөөдөр дуусна. Зураг: МҮОНРТ

Нийслэлийн хэмжээнд иргэд, аж ахуйн нэгжийн эзэмшил, өмчлөлд буй галт зэвсгийг тоолох “Зэсвэг-2016” арга хэмжээ үргэлжилж байна. Тус арга хэмжээ өнөөдөр дуусна.

Улаанбаатар хотын Цагдаагийн газрын ахлах байцаагч, цагдаагийн ахлах дэслэгч С.Лхагвадорж “Зэвсэг-2016” арга хэмжээ 80 орчим, галт зэвсгийн тооллогын явц 60 орчим хувьтай явж байна. Тооллогын хугацаа дуусахаас өмнө иргэд маань харьяа дүүргийнхээ цагдаагийн хэлтэст галт зэвсгээ авч очин бүртгүүлж иргэний үүргээ биелүүлээрэй. Галт зэвсгийн тооллогын ажил амралтын өдрүүдэд ч хийгдэнэ. Гэрчилгээгүй, бүртгэлгүй галт зэвсгийг бүртгүүлээд гэрчилгээ авах боломжтой. Ямар нэгэн торгууль, шийтгэвэр, нөхөн татвар төлүүлэхгүйгээр, хэв загварыг нь өөрчлөөгүй галт зэвсгийг бүртгээд, гэрчилгээ олгож байгаа” гэв.

Иргэд галт зэвсгээ тоолуулахаар очихдоо зэвсгээ биетээр нь, эзэмшигчийн гэрчилгээний хамт авчрах хэрэгтэй. Хуулийн этгээд бол байгууллагын улсын бүртгэлийн гэрчилгээ, эзэмшигчийн гэрчилгээтэйгээ очиход болно. Галт зэвсгээ зориулалтын саванд хийн, замгийг түгжиж, гохны түгжээ хэрэглэж, аюулгүй байдлаа ханган цагдаагийн байгууллагад авч очих хэрэгтэйг цагдаагийн байгууллагаас зөвлөж байна.

Хуваалцах