Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Галын аюулаас урьдчилан сэргийлэх нэгдсэн арга хэмжээ эхэллээ

Нийслэлийн гэр хорооллын айл өрхүүдийн цахилгааны шөнийн тарифыг тэглэсэнтэй холбоотойгоор цахилгааны хэрэглээ нэмэгдэх болсон байна. Тиймээс галын аюулгүй байдлыг хангуулах,

НХ
НЗДТГ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Галын аюулаас урьдчилан сэргийлэх нэгдсэн арга хэмжээ эхэллээ
Галын аюулаас урьдчилан сэргийлэх нэгдсэн арга хэмжээ эхэллээ. Зураг: МҮОНРТ

Нийслэлийн гэр хорооллын айл өрхүүдийн цахилгааны шөнийн тарифыг тэглэсэнтэй холбоотойгоор цахилгааны хэрэглээ нэмэгдэх болсон байна. Тиймээс галын аюулгүй байдлыг хангуулах, урьдчилан сэргийлэх зорилгоор нийслэлийн Онцгой байдлын газраас “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-тай хамтран 2017 оны нэгдүгээр сарын 09-ний өдрөөс хоёрдугаар сарын 09-ний өдрийг хүртэл 30 хоногийн хугацаанд нийслэлийн гэр хороололд галын аюулаас урьдчилан сэргийлэх чиглэлээр нэгдсэн арга хэмжээ зохион байгуулж эхэлжээ.

Энэ ажлын хүрээнд өчигдөр Баянзүрх дүүргийн Онцгой байдлын хэлтсээс галын аюулаас урьдчилан сэргийлэх нээлттэй өдөрлөгийг Дүнжингарав худалдааны төвд зохион байгуулсан байна. Өдөрлөгийн үеэр иргэдэд цахилгаанаас үүдэлтэй гал түймрээс хэрхэн урьдчилан сэргийлэх талаар онцгой байдлын алба хаагчид, “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийн ажилтнууд мэдээлэл өгчээ.

Хуваалцах